GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 THAI MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Сlarity тонинг лазер
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Мелазма, сэвх, толбо зэрэг арьсны өнгөн эмгэгээс болж санаа зовниж буй хүмүүс - Батганы сорвиндоо санаа зовж буй хүмүүс - Арьсны улайлт болон судасжилтандаа санаа зовж буй хүмүүст - Томорч сунасан нүхжилт болон арьсны уян хатан байдлаа хамт сайжруулахыг хүссэн хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээний дараа нүүр улайх, халуу оргих мэдрэмж төрж болзошгүй бөгөөд хэсэг хугацааны дараа хэвийн болох тул санаа зовох хэрэггүй.
3. Зарим тохиолдолд лазер хийлгэсний дараа тав үүсэх магадлалтай байдаг бөгөөд үүссэн тохиолдолд хүчээр хуулж авалгүй өөрөө хууларч унатал нь хүлээнэ үү.
4. Үйлчилгээний дараа хэсэг хугацаанд арьс хуурайшиж болзошгүй тул чийгшүүлэх тос болон нарны тосыг өдөр тутам хэрэглэж арьсаа хамгаална уу.
5. Үйлчилгээ хийлгэсэн тухайн өдөр шууд нүүрээ угааж болох ч нарны тос болон арьс гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзана уу.
6. Цайруулах болон үрчлээний эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэсэг хугацаанд хэрэглэхээс зайлсхийнэ үү.