GLOBAL KOR JP 简体中文 繁體中文 THAI MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
V Beam лазер
Арьсны улайлт болон сэвх нөсөөг арилгах өндөр үр дүнтэй лазер
Үйлчилгээний давуу тал
- Cудасжилтыг арилгах өндөр үр дүнтэй 595 нм долгионыг ашигладаг - Арьсны улайлт, судасжилт болон батганы сорвинд үр дүнтэй - Нэгэн жигд хүчээр лазерддаг тул арьсыг цочроох болон хөхрөлт үүсэх эрсдэл бага - Динамик хөргөлтийн системийг ашигладаг тул өвдөлт бага
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээний дараа нүүр улайх, халуу оргих мэдрэмж төрж болзошгүй бөгөөд хэсэг хугацааны дараа хэвийн болох тул санаа зовох хэрэггүй.
3. Зарим тохиолдолд лазер хийлгэсний дараа тав үүсэх магадлалтай байдаг бөгөөд үүссэн тохиолдолд хүчээр хуулж авалгүй өөрөө хууларч унатал нь хүлээнэ үү.
4. Үйлчилгээний дараа хэсэг хугацаанд арьс хуурайшиж болзошгүй тул чийгшүүлэх тос болон нарны тосыг өдөр тутам хэрэглэж арьсаа хамгаална уу.
5. Үйлчилгээ хийлгэсэн тухайн өдөр шууд нүүрээ угааж болох ч нарны тос болон арьс гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзана уу.
6. Цайруулах болон үрчлээний эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэсэг хугацаанд хэрэглэхээс зайлсхийнэ үү.